Нүүр Хуудас / Элсэлт / Ахлах, Дунд Сургууль /

Элсэлтийн Бодлого

Манай элсэлтийн бодлого нь шударга, ил тод байдлыг хангаж, сурагчдыг тохиромжтой түвшинд зөв хувиарлахад чиглэгдсэн болно.

Ахлах, Дунд Сургуулийн Элсэлтийн Бодлого
2026-2027

1. Зорилго
1.1.
Улаанбаатар дахь Америк Ерөнхий Боловсролын Сургууль (УАС) нь англи хэлтэй орчинд, олон улсын сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааны стандартаар ерөнхий боловсрол олгодог байгууллага юм.
1.2.
УАС нь эцэг эх, сурагчдыг гарал үүсэл, үндэс угсаа, арьс өнгө, хүйс, шашин шүтлэгээр нь үл ялгаварлан жигд хандана.
1.3.
УАС нь сурагчдын бие бялдар, сэтгэл зүй, хүмүүжил, нийгэмшил, урлаг соёл, спорт, мэдлэг боловсролыг тэнцвэртэй олгож, хүүхдийн нөөц боломжийг дайчлан ашиглаж суралцах орчныг бүрдүүлнэ.
2. Элсэлтийн бодлого
2.1.
Сургалтын алба болон ахлах сургуулийн зөвлөх багш нар шинэ сурагчаас шалгалт авах ажлыг зохион байгуулж Сургалт Хариуцсан Захирал, Сургалт Хариуцсан Дэд Захирал нар эцсийн шийдвэр гаргана.
2.2.
Монгол хэл, гадаад хэлнээс бусад бүх хичээл Англи хэл дээр явагдана.
2.3.
Нэг анги дээд тал нь 24 сурагчтай байна.
2.4.
Сурагчийн нас, өмнөх сургуульд сурч байсан хичээл болон дүн, элсэлтийн шалгалтын дүн зэргийг үндэслэж шийдвэрлэнэ. Ямар ч тохиолдолд сурагчийг анги алгасаж суралцуулахгүй.
2.5.
Хэрэв анги дэвшин суралцах хүүхдийн суудлын баталгааны төлбөр хийгдээгүй тохиолдолд тэрхүү суудлыг дараагийн хүүхдэд олгох боломжоор хангана.
2.6.
Элсэлтийн багц материалыг бүрэн бүрдүүлсний дараа тухайн сурагчийг бүртгэж авна. Хэрэв материал нь дутуу бол бүртгэл хийгдэхгүй.
2.7.
Шинээр бүртгүүлж буй сурагч, эцэг эх, асран хамгаалагч нар “Эцэг эх сурагчийн мөрдөх журам”-ыг бүрэн уншиж танилцсан байхыг шаардана.
2.8.
Сургалтын төлбөр, номын барьцааны төлбөр хийгдсэний дараа тухайн хүүхдийн анги хувиарлалт хийгдэж хичээлд суулгах эрх олгоно.
2.9.
Анги хуваарилалтыг Сургалт Хариуцсан Захирлууд хийнэ. Энэ асуудлаар эцэг эхийн санал хүсэлтийг хүлээж авах боломжгүй.
2.10.
Бага болон Ахлах, Дунд сургуульд гэр бүлийн төрсөн ах эгч дүү нар шинээр зэрэг элсэн орох тохиолдолд Бага болон Ахлах, Дунд сургуулийн Сургалт Хариуцсан Захирлууд хамтарч шийдвэр гаргана.
2.11.
Бүртгэлийн хураамжийг элсэлтийн шалгалтад тэнцээгүй тохиолдолд буцаан олгохгүй.
2.12.
АНУ-ын Massachusetts-ийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, WASC /Western Association of Schools and Colleges/ байгууллагаар итгэмжлэгдсэн тул Монгол Улсын Боловсролын Яамнаас олгодог сурагчийн хувийн хэрэгт нийцүүлж бичилт хийх боломжгүй.
3. Элсэлтийн үйл явц
3.1.
Бүрэн бөглөсөн элсэлтийн материалыг сургалтын албанд өгнө.
3.2.
Сургалтын алба бүрдүүлсэн материалыг шалгаж үзээд бүртгэлийн хураамжийг төлүүлнэ.
3.3.
Сурагчийн урьд нь ямар сургуульд байсан, англи хэл нь эх хэл эсвэл хоёрдогч хэл, эсвэл хэлтэй орчинд сурч байсан гэдгээс үл хамаарч элсэлтийн шалгалт авах хувиар гарсны дараа эцэг эхэд мэдэгдэнэ. Сурагч бүрээс англи хэл, математик, шижлэх ухааны хичээлийн түвшин тогтоох шалгалт авна.
3.4.
Элсэлтийн шалгалтын явцад ямар нэгэн зөрчил гарсан тохиолдолд Сургалт Эрхэлсэн Захирал, Сургалт Хариуцсан Дэд Захирал нар асуудлыг шийдвэрлэнэ. Ингэхдээ шинээр элсэж буй хувь хүүхэдтэй ярилцлага хийх, тухайн хүүхдийн насны байдал, өмнөх сургуулийн хичээл болон дүнгийн талаар, элсэлтийн шалгалтын үр дүн зэргийг үндэслэж шийдвэрлэнэ.
3.5.
Тухайн хүүхдийг элсүүлэн авах асуудлыг Сургалт Эрхэлсэн Захирал, Координат нар баталгаажуулна. Энэхүү шийдвэрийг сургалтын албанаас эцэг эхэд болон санхүүгийн албанд мэдэгдэнэ.
3.6.
Эцэг эхэд мэдэгдсэнээс хойш 1-3 өдрийн дотор багтаан сургалтын төлбөрийг төлсөн байхыг шаардана. Сургалтын төлбөр, номын барьцааны төлбөр хийгдсэний дараа шинэ сурагчийн орох ангийг хуваарилна.
3.7.
Төлбөр бүрэн хийгдсэний дараа сургалтын албанаас хуваарилагдсан ангийн багш болон бусад багш нарт тухайн хүүхдийн тухай мэдээллийг өгнө.
4. Насны хязгаар болон хичээлийн жилийн дундаас элсэн орох
4.1.
Шинэ элсэгчийн биологийн насны ангилал, тухайн анги, хичээлийн дүн, элсэлтийн шалгалтын үр дүн зэрэг нь сургуулийн шаардлагад нийцсэн тохиолдолд тухайн ангид элсүүлнэ.
4.2.
Америк дунд сургуулийн хичээлийн жилийн хуваараас өөр байдаг сургуулиас шилжин ирэх сурагч нь манай хичээлийн жилийн эхэнд орсон тохиолдолд одоо сурч буй ангиа үргэлжлүүлэн сурна. Харин дундуур орох тохиолдолд бүрэн дүүргэсэн ангиас дараагийн анги руу оруулна.
4.3.
Семестрийн дундуур шинээр элссэн хүүхэд семестрийн төлбөрийг бүтэн төлнө.
4.4.
Сурч байгаад хэрэв семестрийн дундаас өөр сургууль руу шилжих тохиолдолд сургалтын төлбөрийн буцаалт олгогдохгүй.
5. Хүлээлгийн жагсаалт
5.1.
Элсэлтийн шаардлага хангасан боловч тухайн ангид орон тоо байхгүй тохиолдолд сурагчийг хүлээлгийн жагсаалтад авна.
5.2.
Тохирох ангид орон тоо байхгүй үед дээд, доод ангид оруулах боломжгүй.
5.3.
Хүлээлгийн жагсаалтад байгаа сурагчийг өргөдөл өгсөн дарааллын дагуу элсүүлнэ.
6. Туршилтын хугацаа
6.1.
Шинээр элсэн орж буй бүх сурагчийг элсэлтийн шалгалтын онооноос үл хамааран эхний семестрт туршилтын хугацаагаар суралцуулна.
6.2.
Туршилтын хугацаанд заасан нөхцөлүүдийг биелүүлж чадаагүй сурагчийн туршилтын хугацааг дуусгавар болгох шийдвэрийг гаргана.
6.3.
Хичээлийн жилийн явцад хэрэв сурагчид тусгайлан бэлтгэгдсэн багш, сурган хүмүүжүүлэгч шаардлагатай нь тогтоогдвол гадаадаас тусгайлан бэлтгэгдсэн багшийг авах боломжгүй тул тухайн хүүхдэд боловсрол олгохоос татгалзана.
6.4.
Ахлах сургуульд суралцаж диплом авах болзлыг хангахын тулд сурагч бүр 9–12-р ангидаа шаардлагатай бүх кредитийг гүйцээж үзэх үүрэгтэй тул энэхүү академик шаардлагыг хангаж чадахгүй сурагчид диплом олгогдохгүй.
Сургуулийн захиргаа
2026 оны 4-р сар