Монгол улс 1990 оноос хойш ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр улс үндэстний өмнө цоо шинэ сорилтууд үүссэн билээ. Аливаа улс орны хөгжлийн цөм нь чанар сайтай боловсролын систем хэмээн үзсэн бидний хэсэг нөхөд Япон, Солонгос, Сингапур зэрэг үсрэнгүй хөгжилтэй орнуудын сайн жишгийг дагахыг чухалчилдаг байв. Энэ ч үүднээс тус орнуудад байрлах дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажилладаг гадны мэргэжилтнүүдийн хүүхдүүд голцуу 1930-1940 онуудад үүсч байгуулагдсан олон улсын бага, дунд сургуулиудад сурч, хүмүүждэг тухай анх туршлага судалж байснаа санахад саяхан мэт санагдана.
Судалгааныхаа үндсэн дээр монгол хүүхдүүд маань эх орондоо, эцэг эхийнхээ дэргэд дэлхийн шинжлэх ухааны хэл болсон англи хэлээр ерөнхий боловсрол эзэмшиж, улмаар барууны их дээд сургуулиудад саадгүй элсэн суралцах боломж байгааг олж нээсэн юм. Ингээд бид Улаанбаатар хотдоо Америк сургууль байгуулах төслийг 2004 онд эхлүүлж, олон хүний багагүй хүчин чармайлтын үр дүнд 2006 онд сургуулиа нээсэн билээ.
Сургуулийнхаа эрхэм зорилгыг бид тодорхойлохдоо олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрөөр дамжуулан хүүхдийг насан туршдаа сурч боловсрохыг эрхэмлэгч байлгах бүхий л орчин, нөхцөлийг бүрдүүлэх, гадаадын их дээд сургуульд дэвшин орох бэлтгэлийг хангах, бие бялдарын хувьд эрүүл чийрэг, оюунлаг, ёс зүйтэй, амьдралаа ухаалгаар жолоодох чадвартай иргэн болж төлөвшүүлэхэд дэмжлэг болох орчин нөхцлийг цогцлоохыг үндэс болгосон.
Бид энэхүү эрхэм зорилгоо биелүүлж шинжлэх ухааны суурь мэдлэгийг англи хэл дээр эзэмшсэн олон сурагчдыг өнгөрсөн 20 жилд төгсгөсөн. Манай сургуулийн олон арван төгсөгчид дэлхийн шилдэг 100 ангилалд багтсан нэр хүндтэй их дээд сургуулиудад дэвшин суралцжээ. Тэдний зарим нь эх орондоо эргэн ирж шилдэг банк, компаниудад ажиллаж буй бол зарим нь гадаадын нэр хүндтэй олон улсын байгууллагуудад ажиллаж эхлээд байгааг та бүхэнд дуулгахад таатай байна.
Шинэ зууны Монгол улсын хөгжлийг дэлхийн хэмжээний боловсрол, орчин үеийн мэдлэг, өндөр ур чадвар эзэмшсэн, олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай шинэ үе түүчээлэх болно.

Дашзэвэгийн Зоригт
Америк Сургуулийн Үүсгэн Байгуулагч
Америк Сургуулийн Үүсгэн Байгуулагч