Америк Сургуульд 6 жилийн бүрэн магадлан итгэмжлэл олголоо
Улаанбаатар дахь Америк Сургууль (УАС) нь Баруун Бүсийн Сургууль, Коллежуудын Холбооны (WASC) Сургуулийн Магадлан Итгэмжлэх Комиссоос олгодог хамгийн өндөр түвшин болох 6 жилийн магадлан итгэмжлэлийн статус авснаа бид баяртайгаар мэдэгдэж байна. WASC нь АНУ-д төвтэй, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын магадлан итгэмжлэлийн байгууллага юм.
Магадлан итгэмжлэлийн үйл явцын хүрээнд Хяналтын баг 2023 оны 3-р сард дөрвөн өдрийн турш манай сургуульд ажиллаж, хоёр жилийн хугацаанд хийгдсэн иж бүрэн Өөрийн Үнэлгээ (Self-Study)-д үндэслэн багш, сурагч, эцэг эх, удирдлагын ажилтнуудтай уулзалт хийж үнэлгээний ажил хийлээ.
Өөрийн Үнэлгээний үйл явц нь сургуулийн тасралтгүй хөгжлийн чухал хэсэг бөгөөд сурагчдын амжилтад тулгуурлан дүн шинжилгээ хийх, төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх үйл ажиллагаануудыг хамардаг. Энэ нь боловсролын чанарыг дээшлүүлж өндөр стандарт хангасан сургуулиудыг магадлан итгэмжлэхэд чиглэгддэг.

Америк Сургуульд магадлан итгэмжлэл яагаад чухал вэ?
Сургууль өөрийн эрхэм зорилгоо сургалтын хөтөлбөрөөр дамжуулан зөв бөгөөд чанартай хэрэгжүүлж байгаагаа мэргэжлийн байгууллагаар шалгуулж магадлуулах нь зайлшгүй чухал гэж бид үздэг. Энэхүү итгэмжлэл нь сайн хөтөлбөр, сайн арга зүйг ашиглаж, сурагчдад боловсрол эзэмшүүлэхдээ олон улсын стандартаар, хүлээн зөвшөөрөгдсөн дүн үнэлгээг өгч байгааг нотлуулах нь чухал юм.
Америк Сургуулийн магадлан итгэмжлэлийг хэрхэн шалгах вэ?
Энд дарж WASC-н сургуулиудын лавлах руу орж “American School of Ulaanbaatar” гэж бичээд хайна уу.