Нүүр Хуудас / Элсэлт / Бага Сургууль /

Элсэлтийн Бодлого

Манай элсэлтийн бодлого нь шударга, ил тод байдлыг хангаж, сурагчдыг тохиромжтой түвшинд зөв хувиарлахад чиглэгдсэн болно.

Бага Сургуулийн Элсэлтийн Бодлого
2026-2027

1. Зорилго
1.1.
Улаанбаатар дахь Америк Ерөнхий Боловсролын Сургууль (УАС) нь англи хэлтэй орчинд, олон улсын сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааны стандартаар ерөнхий боловсрол олгодог байгууллага юм.
1.2.
УАС нь эцэг эх, сурагчдыг гарал үүсэл, үндэс угсаа, арьс өнгө, хүйс, шашин шүтлэгээр нь үл ялгаварлан жигд хандана.
1.3.
УАС нь сурагчдын бие бялдар, сэтгэл зүй, хүмүүжил, нийгэмшил, урлаг соёл, спорт, мэдлэг боловсролыг тэнцвэртэй олгож, хүүхдийн нөөц боломжийг дайчлан ашиглаж суралцах орчныг бүрдүүлнэ.
2. Элсэлтийн бодлого
2.1.
Сургалт Хариуцсан Захирал, Сургалт Хариуцсан Дэд Захирал нар шинэ сурагчаас шалгалт авах ажлыг зохион байгуулж эцсийн шийдвэр гаргана.
2.2.
Монгол хэл, гадаад хэлнээс бусад бүх хичээл англи хэл дээр явагдана.
2.3.
Нэг анги дээд тал нь 24 сурагчтай байна.
2.4.
Эцэг эхийн хүсэлтээр сурагчийг анги алгасаж суралцуулахыг зөвшөөрөхгүй. Зөвхөн сурагчийн биологийн насны шаардлагыг харгалзан ангид хуваарилна.
2.5.
Элсэлтийн багц материалыг гүйцэт бүрдүүлсний дараа Сургалтын Алба шалгаж хүлээн авна. Хэрэв материал дутуу бүрдүүлсэн бол бүртгэл хийгдэхгүй.
2.6.
Анги дэвшин суралцах хүүхэд суудлын баталгаагаа төлөөгүй тохиолдолд тухайн суудлыг шинээр элсэн орох хүүхдэд олгох боломжоор хангана.
2.7.
Шинээр бүртгүүлж буй сурагч, эцэг эх, асран хамгаалагч нар “Эцэг эх сурагчийн мөрдөх журам”-ыг бүрэн уншиж танилцсан байхыг шаардана.
2.8.
Анги хуваарилалтыг Сургалт Хариуцсан Захирал, Сургалт Хариуцсан Дэд Захирал нар хийнэ. Энэ асуудлаар эцэг эхийн санал хүсэлтийг хүлээж авах боломжгүй.
2.9.
Бага, Дунд, Ахлах сургуульд нэг гэр бүлийн төрсөн ах эгч дүү шинээр элсэн орох тохиолдолд Бага болон Ахлах сургуулийн Сургалт Хариуцсан Захирал нар хамтарч шийдвэр гаргана.
2.10.
Сурагч хичээлд хамрагдсанаас хойш хэсэг хугацааны дараа сургуулийн шалгуур үзүүлэлтэд тэнцэхгүй болох нь тогтоогдвол, тухайн сурагчийг сургуулиас гаргана.
2.11.
Бүртгэлийн хураамжийг элсэлтийн шалгалтад тэнцээгүй тохиолдолд буцаан олгохгүй.
2.12.
АНУ-ын Massachusetts -ийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, WASC /Western Association of Schools and Colleges/ байгууллагаар итгэмжлэгдсэн тул Монгол Улсын Боловсролын Яамнаас олгодог сурагчийн хувийн хэрэгт нийцүүлж бичилт хийх боломжгүй.
3. Элсэлтийн үйл явц
3.1.
Элсэлтийн маягтыг бүрэн бөглөж, холбогдох материалыг бүрдүүлсний дараа Сургалтын алба элсэлтийн шалгалтад оруулахад бэлэн болсон материалд тооцно.
3.2.
Бүртгэлийн хураамжийг төлж материалаа бүрдүүлсэн тохиолдолд сургалтын албанаас эцэг эхтэй холбогдож, шалгалт авах хуваарийг мэдэгдэнэ.
3.3.
Урьд нь хамрагдсан сургуулиас нь үл хамааран англи хэлээр түвшин тогтоох элсэлтийн шалгалтыг сурагч бүрээс авна.
3.4.
Сургалт Хариуцсан Захирал, Сургалт Хариуцсан Дэд Захирал нар элсэлтийн шалгалтыг зохион байгуулна. Тухайн хүүхдийн биологийн нас, өмнөх сургуульд сурч байсан сурлагын дүн, ярилцлагын болон элсэлтийн шалгалтын үр дүн зэрэг дээр үндэслэж эцсийн шийдвэр гаргана.
3.5.
Элсэлтийн шалгалтыг баталгаажуулж Сургалт Хариуцсан Захирал, Сургалт Хариуцсан Дэд Захирал нар зөвшөөрлийн маягтад гарын үсэг зурна.
3.6.
Тухайн сурагчийг элсүүлэн авсан тухай мэдээллийг Сургалтын Албанаас эцэг эхэд болон сургуулийн санхүүгийн албанд мэдэгдэнэ. Эцэг эх хүүхдийнхээ сургалтын төлбөрийг 1-3 хоногт багтаан төлсөн байна.
3.7.
Сургалтын төлбөр, номын барьцаа төлсөн хүүхдийг анги хуваарилалтад оруулна. Хуваарилагдсан ангийн багш болон бусад багш нарт тухайн хүүхдийн мэдээллийг сургалтын албанаас өгнө.
4. Хэлний шаардлага
4.1.
Сурагч амжилттай суралцах үндэс нь сургуулиас тавьж буй англи хэлний түвшний шаардлагыг хангасан байна.
4.2.
Нэгдүгээр ангид англи хэлний мэдлэг багатай сурагчдыг элсүүлэх боломжтой.
4.3.
Англи хэлний нэмэлт туслалцаа шаардлагатай сурагчдыг нэмэлт хөтөлбөрт хамруулна.
5. Насны хязгаар болон хичээлийн жилийн дундаас элсэн орох
5.1.
Шинээр элсэн орж байгаа сурагчийн биологийн насны ангиллын шаардлагыг хангахаас гадна өмнөх ангиа бүрэн дүүргэсэн тохиолдолд тухайн ангид элсэн орно.
5.2.
Америк дунд сургуулийн хичээлийн жилийн хуваариас өөр байдаг сургуулиас шилжин ирэх сурагч нь сургуулийн хичээлийн жилийн эхэнд орсон тохиолдолд одоо сурч буй ангиа үргэлжлүүлэн сурна. Харин дундуур орох тохиолдолд бүрэн дүүргэсэн ангиас дараагийн анги руу оруулна.
5.3.
Семестрийн дундуур шинээр элссэн хүүхэд тухайн семестрийн төлбөрийг бүтэн төлнө.
5.4.
Хэрэв сурч байхдаа семестрийн дундаас өөр сургууль руу шилжих тохиолдолд сургалтын төлбөрийг буцаан олгохгүй.
6. Тусгай анхаарал шаардагдах сурагч
6.1.
Тусгай анхаарал шаардагдах сурагчийн хэрэгцээг хангах боломжтой эсэх асуудлыг Сургалт Хариуцсан Захирал, Сургалт Хариуцсан Дэд Захирал нар шийдвэрлэнэ.
6.2.
Хэрэв тусгай хэрэгцээг хангах боломжгүй нь тогтоогдвол сурагчийг элсүүлэн авахаас татгалзана. Тусгайлан бэлтгэгдсэн мэргэжлийн багш гадаадаас авах боломжгүй.
7. Хүлээлгийн жагсаалт
7.1.
Элсэлтийн шаардлага хангасан боловч тухайн ангид орон тоо байхгүй тохиолдолд сурагчийг хүлээлгийн жагсаалтад авна.
7.2.
Тохирох ангид орон тоо байхгүй үед дээд, доод ангид оруулах боломжгүй.
7.3.
Хүлээлгэд байгаа сурагчийг өргөдлөө өгсөн дарааллын дагуу элсүүлнэ.
8. Туршилтын хугацаа
8.1.
Шаардлагатай бол тухайн сурагчид хичээлийн жилийн туршид ахиц гаргах боломжоор хангаж туршилтын хугацаа өгнө. Энэ хугацаанд тухайн сурагч сурлагын, хэлний, сахилга батын хувьд амжилт гаргаж чадахгүй, хоцрогдож, үр өгөөжгүй бол туршилтын хугацааг дуусгавар болгоно.
8.2.
Туршилтын хугацаа нь цуцлагдсан сурагч анги дэвшин суралцах боломжгүй бөгөөд өөр сургуульд шилжин суралцах шаардлагатай болно.
Сургуулийн Захиргаа
2026 оны 4-р сар

Home / About Us /

About ASU

The story of the American School of Ulaanbaatar is one of humble beginnings in 2006, followed by steady growth and continuous development.