Home / Elementary School /

Co-curricular Activities

Enriching student life beyond the classroom at ASU Elementary School.

Monday

CCA Name
Description
Room
Mindful coloring / Тархи амраан, зураг будах клуб

A calming creative activity that helps students develop focus, relaxation, and self-expression through fun and mindful coloring.

Хөгжилтэй, тайван орчинд зураг будаж, анхаарлаа төвлөрүүлэн, тайвширч, өөрийгөө илэрхийлэх чадвараа хөгжүүлэх болно.

308
Brazilian Portudues / Бразил португал хэлний дугуйлан

These classes are designed to introduce students to Brazilian Portuguese in a fun and engaging way. Taught by a Brazilian teacher, students will have the opportunity to develop their Portuguese vocabulary and learn everyday words and expressions while exploring Brazilian language and culture.

Бразил португал хэлийг хөгжилтэй, сонирхолтой аргаар заана. Португал хэлний үгийн сангаа баяжуулж, өдөр тутмын үг хэллэг сурахын сацуу Бразил хэл, соёлтой танилцах болно.

110
Game design club / Тоглоом зохиох дугуйлан

Game Design Club gives students the opportunity to become (board) game creators! Students will work individually and in teams to invent their own board games, card games, and other creative games. They will develop game ideas, create rules, design game pieces, test their games, and make improvements based on feedback. The club combines creativity, problem-solving, teamwork, and plenty of fun!

Сурагчид өөрсдийн санаагаар хөзрөөр болон бусад тоглоомоор хамтдаа хамтран өөрсдийн тоглоомыг бүтээнэ. Тоглоомын санааг боловсруулж, дүрэм зохион, тоглоомын хэрэглэгдэхүүнийг загварчилж, тоглоомоо тоглон, хамтдаа тоглоомоо хөгжүүлж сайжруулна. Хүүхдийн сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, багаар ажиллах чадварыг хөгжүүлэхээс гадна хамтдаа хөгжилтэй цагийг өнгөрүүлэх болно.

302
Mindful watercolor meditation / Усан будгаар бясалган зурах дугуйлан

Mindful watercolor meditation combines the calming, rhythmic flow of painting with deep breathing and presence. It is a calming way of producing abstract art.

Усан будгаар зураг зуран бясалгах нь сурагчийг тайвшруулж, гүнзгий амьсгалан тухайн агшинд анхаарлаа бүрэн төвлөрүүлэх болно. Урлагийн бүтээл туурвихын зэрэгцээ тайвширч, сэтгэл санааг өөдрөг болгоно.

315
Easy drawing / Хялбар зураг

Students will watch a video and learn to draw step by step.

Сурагчид видео үзэн, видеоны дагуу алхам алхмаар зурах болно.

305
Library & Book Nook Club / Номын сан, номын булангийн дугуйлан

A structured silent/cozy reading hour where kids bring a pillow and a book, and read quietly, ending with a 5-minute favorite book recommendation share.

Хүүхдүүд номоо, дэрээ авчран чимээгүй уншлага хийнэ. Уншлагын цаг дуусахаас 5 минутын өмнө өөрсдийн уншсан номын талаар бусадтай хуваалцана.

Library
Puzzle club / Эвлүүлдэг зураг

Puzzle Club is a fun and engaging CCA where students develop their problem-solving, logical thinking, concentration, and creativity through a variety of age-appropriate puzzles and challenges.
Students will enjoy activities such as jigsaw puzzles, mazes, riddles, matching games, Sudoku for beginners, pattern challenges, word puzzles, and brain teasers. Activities can be completed individually or in small teams, encouraging students to think critically, communicate, and work together.

Сурагчдын насны онцлогт тохирсон төрөл бүрийн оньсого, таавар, сорилтуудаар дамжуулан асуудал шийдвэрлэх чадвар, логик сэтгэлгээ, анхаарал төвлөрөл, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ.
Эвлүүлдэг зураг, төөрдөг зам, оньсого, хосыг олох тоглоом, анхан шатны судоку, таавар зэрэг сэтгэн бодох чадвар шаардсан дасгал, тоглоомоор сурагчид ганцаараа эсвэл багаар хийж, өөрийн  багаар ажиллах чадвар, шүүмжит сэтгэлгээ, бусадтай харилцах харилцаагаа хөгжүүлнэ.

301
Story time Cinema / Киноны цаг

Watch fun, age-appropriate movies, explore favorite characters and stories, and enjoy simple activities, games, and crafts inspired by the movies we watch.

Сурагчийн насанд тохирсон кино үзэж дуртай дүр, түүхтэй танилцан, киноны дагуу сэдэвлэсэн энгийн үйл ажиллагаа, тоглоом, гар урлалаар цагийг зугаатай өнгөрүүлээрэй.

113
Lego Club / Лэго дугуйлан

Students will use Legos to build various creations that will help develop their problem- solving skills.

Лэго тоглоомыг ашиглан сурагчид асуудлыг шийдвэрлэх чадварт суралцана.

302
Little Detectives Club / Бяцхан мөрдөгчдийн дугуйлан

Little Detectives Club engages students in fun mysteries, clue hunts, puzzles, and observation challenges. Through these activities, students will strengthen their critical thinking, problem-solving, observation, and communication skills. They will also develop teamwork, creativity, and confidence while working together to solve exciting detective missions.

Сурагчдыг хөгжилтэй, нууцлаг, сэжүүр хайх, таавар таах, ажиглалт хийх сорилтууд хийнэ. Иймээс шүүмжит сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх, ажиглах, бусадтай харилцаагаа бэхжүүлэх аргад суралцана. Сэтгэл хөдөлгөм даалгаврыг хамтран, багийн ажиллагаа, бүтээлч байдал, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх болно.

210
Modeling Clay activities / Шавран урлал

Students will develop thier fine motor skills, creativity, concentration, problem-solving abilities, and confidence through fun, hands-on learning.

Сурагчид гарын булчингаа хөгжүүлэхээс гадна бүтээлч сэтгэлгээ, анхаарал төвлөрөл, асуудал шийдвэрлэх чадвар, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

314
Follow-Along Drawing / Зааврын дагуу зурах

Students will watch step-by-step YouTube drawing videos and copy each part to complete fun pictures. This activity helps develop focus, confidence, and drawing skills.

Сурагчид YouTube-ийн алхамчилсан зургийн бичлэгийг үзэж, хэсэг бүрийг дуурайн зурж бүтээлээ гүйцээнэ. Энэ нь анхаарал төвлөрөл, өөртөө итгэх итгэл болон зурах чадварыг хөгжүүлнэ.

114

Wednesday

CCA Name
Description
Room
Movie club / Кино клуб

Students will watch age-appropriate movies & write reviews when we complete each movie.

Сурагчид өөрсдийн насанд тохирсон кино үзэн, дууссаны дараа киноныхоо үйл явдлаар тэмдэглэл бичнэ.

108
Lego land fun / Хөгжилтэй лэго

Through age-appropriate LEGO building activities, students learn by creating, experimenting, and having fun.
Students will build simple models such as houses, vehicles, animals, bridges, machines, and imaginative creations. They will gradually learn to follow building instructions as well as design their own models.
What students will develop:
🧠 Problem-solving skills – figuring out how pieces fit together and how to make a model work
🎨 Creativity and imagination – designing their own unique creations
🤲 Fine-motor skills – improving hand coordination through building
🔢 Early STEM skills – exploring basic concepts of balance, structure, size, shape, and movement
🤝 Teamwork – building together, sharing ideas, and helping classmates
💬 Communication – explaining their ideas and creations
⭐ Confidence and patience – learning through trial, error, and improvement
LEGO CCA is not simply about playing with LEGO. It is a hands-on learning experience that encourages children to think, create, and solve problems independently while developing important skills in a fun and supportive environment.

Сурагчийн насанд тохирох лэго тоглоомоор дамжуулан барих, угсрах, турших, хөгжилтэй байдлаар сургана.
Сурагчид байшин, тээврийн хэрэгсэл, амьтан, гүүр, машин болон өөрсдийн төсөөллөөр энгийн бүтээл угсарч хийнэ. Угсрахдаа зааврын дагуу угсарч сурахаас гадна өөрсдийн загварыг зохион бүтээж сурах болно.
Сурагчдын хөгжүүлэх чадварууд:
🧠 Асуудал шийдвэрлэх чадвар - блокуудыг хооронд нь холбож, загварыг хэрхэн бүтээхийг олж мэднэ
🎨 Бүтээлч сэтгэлгээ ба төсөөлөн бодох чадвар - өөрсдийн өвөрмөц бүтээлийг зохион бүтээнэ.
🤲 Нарийн хөдөлгөөний эвсэл - угсрах үйл явцаар дамжуулан гарын хөдөлгөөнийг сайжруулна
🔢 STEM-ийн анхан шатны мэдлэг - тэнцвэр, бүтэц, хэмжээ, хэлбэр, хөдөлгөөний үндсэн ойлголтуудыг судлах
🤝 Багаар ажиллах чадвар - хамтран угсрах, санаагаа хуваалцах, ангийнхандаа туслах
💬 Харилцааны чадвар - өөрсдийн санаа, бүтээлийг тайлбарлах
⭐ Өөртөө итгэх итгэл ба тэвчээр - туршилт хийх, алдаа гаргах, алдаагаа сайжруулах замаар суралцах
Лэго дугуйлан нь зөвхөн лэгогоор тоглох тухай биш, хүүхдүүдийг хөгжилтэй, дэмжсэн орчинд тэдний ур чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ бие даан сэтгэх, бүтээх, асуудал шийдвэрлэхэд урамшуулдаг, бодитоор оролцон, суралцах үйл явц юм.

‍

211
Board gamers club / Самбарын тоглоом

Board games are tabletop games that involve moving, placing, or manipulating pieces on a pre-printed surface or board according to specific rules. These can be traditional or modern games that are easy to learn and fun for all ages. They can work by pairs or as a team competing against each other that will require planning and tactical thinking.

Тусгайлан бэлтгэсэн талбар дээр тодорхой дүрмийн дагуу хөлөг хөдөлгөх, байрлуулах, удирдаж тоглодог тоглоомууд. Бүх насныханд тохиромжтой, сурахад хялбар, хөгжилтэй, орчин үеийн болон уламжлалт тоглоомууд байна. Тоглоомыг хосоороо, багаараа өрсөлдөн тоглох бөгөөд төлөвлөлт, тактикийн сэтгэлгээ шаардана.

214
Drawing and coloring / Зураг зурах, будах

In this fun and relaxed CCA, students will explore the exciting world of drawing and coloring while developing their artistic skills and confidence. Through a variety of age-appropriate activities, students will experiment with lines, shapes, patterns, colors, and simple drawing techniques.

Хөгжилтэй, чөлөөт орчинд сурагчид зураг зурах, будах, дүрслэх урлагийн сонирхолтой ертөнцтэй танилцаж, уран сайхны мэдрэмж, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэх болно. Сурагчийн насны онцлогт тохирсон олон төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан шугам, дүрс, хээ угалз, өнгө, зурах энгийн аргуудыг туршиж үзэх болно.

111
Stories, Poems and Comics / Үлгэр, шүлэг, комик

Each week, students will be given a short story prompt which they can use to write their own story, compose a poem, or draw as a comic. This CCA is great for imaginative kids who need a creative outlet.

Долоо хоног бүр сурагчдад богино өгүүллэгийн сэдэв өгөх бөгөөд сэдвийн дагуу сурагчид өөрсдийн зохиол, шүлэг бичих, эсвэл комик зурна. Бүтээлч сэтгэхүй, өөрийгөө илэрхийлэх боломж эрэлхийлж буй, төсөөлөн бодох чадвар сайтай хүүхдүүдэд нэн тохиромжтой.

0
Guided drawing / Зааварчилгаатай зургийн клуб

Students will follow simple step-by-step instructions to create fun drawings while developing creativity, focus, and drawing skills.

Зааврыг даган алхам алхамаар зураг зурж, бүтээлч сэтгэлгээ, анхаарал төвлөрүүлэх чадвар, зурах ур чадвараа хөгжүүлэх болно.

105
Drawing club / Зургийн клуб

This helps student to develop their creativity, imagination and self expression through fun  and guided drawing activities.

Хөгжилтэй аргаар хамтдаа зааврын дагуу зураг зурж, бүтээлч сэтгэлгээ, төсөөлөн бодох чадвар, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэхэд тусална.

201
Reading is cool / Уншлагын дугуйлан

In this class the students will be reading for fun, for information. They will listen to stories and do fun activities.

Сурагчид сонирхолтой сэдвүүдээр уншлага хийх ба түүх, зохиол сонсож, сонирхолтой дасгал ажиллах болно.

205
Little exporers club / Бяцхан судлаачдын дугуйлан

Students explore the world through simple science experiments, nature, building, art, puzzles, and challenges.

Шинжлэх ухааны энгийн туршилт, байгаль, бүтээн байгуулалт, урлаг, оньсон тоглоом, сорилтоор дамжуулан дэлхий ертөнцийг танин мэдэх болно.

213
Around-the-World Active Explorers / Дэлхийн судлаачид

Students will begin an exciting global adventure by becoming Young World Explorers! They will take part in fun physical challenges, explore a giant world map, learn about the seven continents, and create their own Explorer Passport. Through games, movement, and teamwork, students will discover different places around the world while developing their curiosity, confidence, and global awareness.

Сурагчид дэлхийг тойрсон сонирхолтой аялалаа эхлүүлэх болно! Хөдөлгөөнт тоглоом, сорилтод оролцож, дэлхийн аварга том газрын зурагтай танилцан, 7 тивийн талаар судлахын зэрэгцээ өөрсдийн Судлаач паспортыг урлах болно.  Тоглоом, хөдөлгөөн, багийн ажлаар дамжуулан сурагчид дэлхийн өнцөг булан бүрийн газруудтай танилцаж, сониуч зан, өөртөө итэх итгэл, дэлхий ертөнцийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх болно.

303

Monday

CCA Name
Description
Room
Art and Crafts / Дүрслэх урлаг, гар урлал

Create fun crafts and arts.

Хөгжилтэй зураг зурж, гар урлал хийгээрэй.

0
Google classroom CCA: Grade 5 students only / Гүүгл классрүүм (5-р ангийн сурагчдад)

Grade 5 students will use Canva, Google Education Apps, and AI to complete creative assignments across different subjects. They will learn to use Google Classroom to access and submit work, communicate with teachers, and stay organized.

5-р ангийн сурагчид хичээлийн даалгавруудыг хийхдээ гүүгл классрүүм болон канва, хиймэл оюун ухааныг ашиглан хийнэ. Гүүгл классрүүмд даалгавраа авах, илгээх, багш нартай харилцах, эмх цэгцтэй зохион байгуулах аргад суралцана.

316
Silent reading / Чимээгүй уншлага

Catch up on some reading and get some stars for AR.

AR-н номоо уншиж, Оноо цуглуулаарай.

313
Homework helpers / Гэрийн даалгаврын туслах

A student-led CCA is when Secondary Students support younger students with their homework and schoolwork. This is a great opportunity for students to receive extra academic support while developing positive relationships with older peers. Secondary students will take on a leadership role by helping younger students stay organized, understand their assignments, and build confidence in their learning.

Ахлах сургуулийн сурагчид ирж, бага ангийн хүүхдүүдэд ангийн ажил болон гэрийн даалгавраа хийхэд нь тусалдаг сурагч удирдсан дугуйлан нь  юм. Энэ бол сурагчид ахлах ангийн хүүхдүүдтэй эерэг харилцаа тогтоож, хичээлийн нэмэлт дэмжлэг авах юм. Ахлах ангийн сурагчид, бага сургуулийн сурагчдад эмх цэгцтэй байх, даалгавраа ойлгох, суралцах явцдаа итгэлтэй болоход тусална.

108
Film & news club / Зураг авалт, мэдээний клуб

Students will learn the basics of directing, filming, and editing videos in the news format. Every week the students will be reporting on a "bi-weekly update," with the first class being dedicated to planning & scripting, and the second class (the following week) being dedicated to filming & editing.
Students will learn how to plan stories, interview classmates and teachers, film short videos, and create news-style updates about what’s happening around campus. From school events and fun announcements to student spotlights and special features, members will work together to produce their own school news episodes.
Students will get to:
-Film and produce short news segments
-Practice interviewing and speaking on camera
-Report on fun school events and activities
-Learn basic video editing and storytelling
-Brainstorm and pitch their own story ideas
-Work as a team to create school news episodes

Сурагчид зураг авалт хийх, найруулах талаар суурь мэдлэгийг олж авах ба мэдээний эвлүүлэг хийнэ. Тэд эхний хичээлээсээ эхлэн зохиол төлөвлөн бичиж, дараагийн хичээлдээ зураг авалт хийж, эвлүүлэг хийх замаар 7 хоног бүр " 2 долоо хоногийн мэдээлэл "-г бэлтгэн мэдээллэж байх болно.
Сурагчид ангийнхан болон багш нараасаа ярилцлага төлөвлөн авч, богино бичлэг хийн, сургуулийн орчинд болж буй үйл явдалын талаар мэдээлэл бэлтгэх аргад суралцах болно. Сургуулийн арга хэмжээ, сонирхолтой үйл явдлаас эхлээд онцлох сурагчийг танилцуулах зэрэг тусгай булангуудыг хийж, сургуулийн мэдээний нэвтрүүлгийг бэлтгэх ажилд сурагчид хамтран ажиллана.
Сурагчид дараах зүйлсийг хийнэ:
- Богино хэмжээний мэдээний хэсгүүдийг зурагжуулж, бэлтгэх
- Камерын өмнө ярилцлага авах, ярих дадлага хийх
- Сургуулийн хөгжилтэй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээллэх
- Видео эвлүүлэг, түүх өгүүлэх талаар анхан шатны мэдлэг эзэмших
- Өөрсдийн түүх, мэдээний санааг гаргаж, танилцуулах
- Сургуулийн мэдээний нэвтрүүлгийг бэлтгэхэд багаараа хамтран ажиллах

‍

211
The linguist club/ Хэл судлалын клуб

To learn another language for fun, basic understanding, simple conversations and personal enrichment like: Filipino language, Spanish, Korean, Japanese and Russian among others.

Өөр улсуудын хэлний үндсэн ойлголт, энгийн харилцан яриаг хөгжилтэй аргаар суралцах болно. Үүнд: Филиппин, Испани, Солонгос, Япон, Орос болон бусад хэл.

214
Play, learn, grow/ Тогло, Суралц, Өсөн дэвж

It will be a environment where they can relax and take things slowly after a hectic day.  There will be games and help with homework.

Энэ бол сурагчдын завгүй өдрийн дараа амарч, тайвшрах орчин байх бөгөөд хүүхдүүдэд хөгжилтэй тоглоом тоглож, гэрийн даалгавар хийхэд туслана.

111
Student-Led Debate Club / Сурагч удирдсан мэтгэлцээний клуб

This will be a fun and interactive CCA that focuses on building students' confidence, public speaking skills, and communication skills. Students will participate in age appropriate discussions and debates, persuasion games, and many group activities that encourages them to step out of their comfort zone and speak up.

Сурагчдын өөртөө итгэх итгэл, харилцааны болон олон нийтийн өмнө ярих  ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн, хөгжилтэй бөгөөд харилцан оролцоотой дугуйлан юм. Сурагчид өөрсдийн насанд  тохирсон хэлэлцүүлэг, мэтгэлцээн, итгүүлэн үнэмшүүлэх тоглоом тоглож, өөрсдийн тав тухын бүсээс гарч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд түлхэц болох олон төрлийн багийн үйл ажиллагаанд оролцох болно.

109
Mindful Journaling / Ухамсарт тэмдэглэл

Students will practice reflecting on their day and previous week by learning how to write about it in a journal. We will focus on positive outcomes and learn how to embrace both good and bad days. This will support their Social Emotional and ELA skills.

Сурагчид тухайн өдрийн, өнгөрсөн долоо хоногийнхоо үйл явдлаар тэмдэглэл хөтлөг, эргэцүүлэн бодох дадлага хийнэ. Бид эерэг зүйлд анхаарлаа хандуулан, тухайн өдрийн таатай зүйл ыолон таагүй зүйл аль альныг нь хүлээн зөвшөөрөхөд суралцана. Ингэснээр тэдний нийгэм-сэтгэл хөдлөлийн, хэлний ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг болно.

0
Needle Felting / Нэхмэлийн дугуйлан

Students will learn how to use wool and felting needles to create simple, creative handmade projects while developing patience and fine motor skills.

Сурагчид ноосыг зүүгээр эсгийлж, энгийн, бүтээлч гар урлал хийж сурангаа тэсвэр тэвчээрд суралцан, нарийн булчингуудаа хөгжүүлнэ.

105
Classroom scavanger club / Ангийн эрэл хайгуулын клуб

This develops students’ observation, problem-solving, teamwork, critical thinking, and attention to detail through fun classroom-based scavenger hunts.

Сурагчид хөгжилтэй "эрэл хайгуулын тоглоом"-оор дамжуулан ажиглалт хийх, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ болон нарийн зүйлд анхаарал хандуулах чадварыг хөгжүүлнэ.

201
Eco craft / Эко гар урлал

Students will  learn about the importance of reusing and recycling. Through this fun, hands-on activity, they will use everyday recyclable materials to create new and creative things while learning how small actions can help protect our environment.

Сурагчид дахин ашиглах, дахин боловсруулахын ач холбогдлын талаар суралцана. Энэхүү хөгжилтэй, гар ажиллагааны дугуйлангаар дамжуулан тэд өдөр тутмын дахин боловсруулах боломжтой материалыг ашиглан бүтээлч, шинэ зүйлсийг бүтээхээс гадна, бидний хүрээлэн буй орчныг хамгаалахад хэрхэн тусалж болохыг ойлгон суралцана.

205
Book-in-a-box / Хайрцаг доторх ном

Students work together to create their own storybook, design a 3D shoebox scene, and present their story as young authors and illustrators.

Сурагчид багаар ажиллан өөрсдийн үлгэрийн номыг бүтээж, 3D хайрцагт орчин зохион, бүтээлээ залуу зохиолч, зураачдын хувиар танилцуулна.

106
AR reading champions / AR - Уншлагын аварга

AR Reading Champions provides students with dedicated time to enjoy books, develop their reading habits, and build confidence through book narration and discussion. Students will complete AR quizzes to check their understanding, set personal reading goals, and celebrate their progress throughout the programme.

"AR Уншлагын аварга" хөтөлбөр нь сурагчдад номыг шимтэн унших, дадал болгож хөгжүүлэх, уншсан номынхоо талаар хэлэлцэх замаар өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлнэ. Сурагчид өөрийнхөө ойлголтыг шалгахын тулд AR-н асуултуудад хариулж, уншлагын хувийн зорилго тавин, хөтөлбөрийн явцад гаргасан амжилтаа тэмдэглэн өнгөрүүлнэ.

303
Film club / Кино урлагийн дугуйлан

Students will partake in acting challenges and occasionally create mini movies during the semester. They can also create movie posters for their favorite films while watching and discussing various movies.

Сурагчид жүжиглэх ур чадвараа сорих даалгавруудад оролцож, богино хэмжээний кино бүтээх болно. Төрөл бүрийн киног үзэж, хэлэлцэхээс гадна өөрсдийн дуртай киноны постерыг хийнэ.

0
Yoga and stretch / Иог ба сунгалт

Wear comfortable dance clothes and bring water bottle. Students have to be change clothes.

Биед тухтай бүжгийн хувцсаа өмсөж, усны саваа авчраарай. Сурагчид заавал хувцсаа солих ёстой шүү.

206

Wednesday

CCA Name
Description
Room
Cursive writing / Уран бичлэг

Students from Grades 3-5 will practice forming cursive letters, connecting letters smoothly, and writing words and sentences neatly. This CCA aims to improve handwriting, fine motor skills, and writing confidence.

3-5-р ангийн сурагчид бичмэлээр бичиж, жигд холбох, үг, өгүүлбэрийг цэвэр бичих дадлага хийнэ. Гарын жижиг булчингуудаа хөгжүүлж, бичих чадвар, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх болно.

202
Games Club / Тоглоомын клуб

Students will play various games.

Сурагчид төрөл бүрийн сонирхолтой тоглоом тоглох болно.

302
STEM Activity / СТЕМ - үйл ажиллагаа

Students will be able to design, build, test, and improve a solution to a STEM challenge while applying critical thinking, creativity, and problem-solving skills.

Сурагчид шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч байдал, асуудал шийдвэрлэх чадвараа ашиглан STEM-ийн сорилтод зориулсан шийдлийг зохион бүтээх, угсрах, турших, сайжруулах боломжтой болно.

314
Step by step sketching / Алхам алхамаар зурцгаая

Students will follow simple steps to sketch animals, objects, and cartoons while developing focus, creativity, and drawing skills.

Сурагчид энгийн алхмуудыг даган дуурайж амьтан, эд зүйлс болон хүүхэлдэйн дүр зурж, анхаарал төвлөрөл, бүтээлч сэтгэлгээ, зурах чадвараа хөгжүүлнэ.

114
Chess / Шатар

The Chess CCA is a fun and engaging enrichment activity designed to develop students’ thinking skills, concentration, and sportsmanship through the game of chess. Suitable for both beginners and students with prior experience, the program focuses on learning through play, practice, and friendly competition.

Сурагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, анхаарал төвлөрүүлж, сахилга батад суралцуулах хөгжилтэй бөгөөд идэвхтэй дугуйлан байх болно. Анхан шатны мэдлэгтэй, аль ч түвшний сурагчдад тохиромжтой. Шатар тоглож сурахаас гадна нөхөрсөг тэмцээнүүдэд оролцох болно.

0
Intro to latin dance / Латин бүжиг

Learn the exciting basics of Latin dance from an experienced dancer! This club introduces younger students to rhythm, coordination, and foundational steps of styles like Salsa and Merengue through fun, easy-to-follow games and routines.

Туршлагатай бүжигчнээс Латин бүжгийн анхан шатны мэдлэгийг суралцаарай! Сурагчид Салса, Меренге зэрэг бүжгийн үндсэн алхмуудыг сурч, дагаж хийнэ, хөгжилтэй дасгал хөдөлгөөнөөр дамжуулан хэмнэлийг мэдрэх, хөдөлгөөний эвсэлтэй болох юм.

0
Homework helpers / Гэрийн даалгаврын туслах

A student-led CCA is when Secondary Students support younger students with their homework and schoolwork. This is a great opportunity for students to receive extra academic support while developing positive relationships with older peers. Secondary students will take on a leadership role by helping younger students stay organized, understand their assignments, and build confidence in their learning.

Ахлах сургуулийн сурагчид ирж, бага ангийн хүүхдүүдэд ангийн ажил болон гэрийн даалгавраа хийхэд нь тусалдаг сурагч удирдсан дугуйлан нь  юм. Энэ бол сурагчид ахлах ангийн хүүхдүүдтэй эерэг харилцаа тогтоож, хичээлийн нэмэлт дэмжлэг авах юм. Ахлах ангийн сурагчид, бага сургуулийн сурагчдад эмх цэгцтэй байх, даалгавраа ойлгох, суралцах явцдаа итгэлтэй болоход тусална.

110
Street art / Гудамжны урлаг

Learn and produce Street Art, producing media such as  Murals, Stencil , Stickers etc.

Гудамжны урлагийн талаар судалж, түүний төрөл, техникүүдийг ашиглан бүтээл туурвина. Ханын зураг, наалт, цоолбор гэх мэт...

‍

315
Mongolian books / Moнгол номын клуб

Students will read Mongolian books.

Сурагчид Монгол ном унших болно.

305
Library & Book Nook club / Номын сан, номын булангийн дугуйлан

A structured silent/cozy reading hour where kids bring a pillow, a book, and read quietly, ending with a 5-minute favorite book recommendation share.

Хүүхдүүд номоо, дэрээ авчран чимээгүй уншлага хийнэ. Уншлагын цаг дуусахаас 5 минутын өмнө өөрсдийн уншсан номын талаар бусадтай хуваалцана.

112
Culture club / Соёлын дугуйлан

Culture Club is a fun and interactive CCA where students explore the people, traditions, languages, food, music, art, celebrations, and landmarks of different countries and cultures around the world.
Each week, students can “travel” to a different country through stories, games, crafts, music, dances, simple language activities, and cultural projects. The club encourages children to be curious, respectful, and open-minded while learning about how people around the world live and celebrate.
Students might learn how to say hello in different languages, make traditional crafts, listen to cultural music, learn simple dances, explore famous landmarks, or create a small project about a country.

Сурагчид дэлхийн өнцөг булан бүр дэх улс орны хүмүүс, уламжлал, хэл соёл, хоол хүнс,  урлаг, дуу хөгжим, тэдний баяр ёслол болон алдартай газруудтай танилцан судлах боломжтой, хөгжилтэй бөгөөд харилцан оролцоотой дугуйлан юм.
Долоо хоног бүр түүх, тоглоом, гар урлал, хөгжим, бүжиг, хэлний энгийн дасгал болон соёлын төслүүдээр дамжуулан өөр өөр улс оронд "аялах" боломжтой. Дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс хэрхэн амьдарч, баяр ёслолоо хэрхэн тэмдэглэдгийг сурч мэдэхийн зэрэгцээ хүүхдүүдийг сониуч, хүндэтгэлтэй, нээлттэй сэтгэлгээтэй болгоход тусална.
Сурагчид өөр өөр хэлээр мэндчилж сурах, уламжлалт гар урлал хийх, соёлын онцлог бүхий хөгжим сонсож, энгийн бүжиг сурах, алдартай газруудтай танилцах эсвэл аль нэг улсын талаар жижиг төсөл боловсруулах зэрэг үйл ажиллагаанд оролцох болно.

301
AR reading Adventure /AR Уншлагын адал, явдал

Quiet reading, fun books, and growing reading skills—one book at a time!

Чимээгүй уншлага, сонирхолтой номнууд, өсөн дэвшиж буй унших чадвар - Нэг удаад нэг ном!

113
Code & type: 15+25 Код ба түргэн бичих : 15+25

In this CCA, Gr 3–5 students will spend 15 minutes improving their typing skills through fun and engaging platforms, followed by 25 minutes developing basic coding skills through activities beyond the regular ICT curriculum.

Энэхүү дугуйлангаар 3–5-р ангийн сурагчид сонирхолтой платформуудыг эхний 15 минут хурдан бичих чадвараа нэмэгдүүлэх дадлага хийж, мэдээлэл технологийн хичээлийн хөтөлбөрөөс гадна, өөр дасгал ажлуудаар дамжуулан код бичих анхан шатны ур чадвараа хөгжүүлэхэд 25 минутыг зарцуулах болно.

316